Жойсын онцгой ажилтан О.Чинбаяр

Жойс, Мэлвилл, Кафка, Уайлд. Сонгодгууд. Уншихад толгой өвдөм энэ дөрвөн зохиолчийн бүтээлийг монгол хэлнээ буулгасан зохиолч, орчуулагч Ононгийн Чинбаяр бас дахиад Хомер, Прүстыг номын өргөөндөө нэмэх гэж буй. Оюун санаагаа сайн дураар тамлагч гэмээр эл орчуулагчтай 2 сарын 10-нд “Миний ном клуб”-ийнхэн зохион байгуулсан уулзалтын үеэр сурвалжилсан тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцаж байна. Тэрбээр “Үлисс”-ийг орчуулах нүсэр хөдөлмөр хийгээд ойрхи төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцсан юм. Read More