Гоо сайхан ба Ёс Суртахуун: “Дориан Грэйн Хөрөг” номын хэлэлцүүлгийн тэмдэглэл

Хэвлэгдсэн даруйдаа 19-р зууны сүүлч үеийн Викторийн Англи оронд томоохон шуугиан тарьж байсан “Дориан Грэйн Хөрөг”-ийг өнөө үед ч хэлэлцэнэ гэдэг амаргүй явдал билээ. Гэвч зохиолч Оскар Уайльд номынхоо оршил хэсэгт “Олон төрлийн үзэл санаа нь урлагийн бүтээлийг шинэ, нарийн төвөгтэй, зайлшгүй чухал болохыг илтгэдэг” хэмээн бичсэн байдаг. Харин 4 сарын 14-нд болсон тус номын “АНОМ” номын клубын хэлэлцүүлэг мөн л олон янзын сэтгэгдэл, төрөл бүрийн бодлоор ундарч байсан юм. Read More